Танилцуулга

Төслийн тухай



“Шинэ торгоны зам” нь Монголд үйлдвэрлэсэн болон Монгол улсаар дамжин орж ирдэг гуравдагч  орны хүнс, бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн зохион байгуулалттайгаар олон улсын зах зээлд борлуулдаг “Шинэ торгоны зам” Монгол худалдааны сүлжээ төвүүдийг дэлхийн өнцөг булан бүрт үе шаттайгаар байгуулах төсөл юм.

Төслийн хүрээнд худалдааны төвийн сүлжээг орчин үеийн интернэт худалдааны загвартай хослуулсан бизнес загварчлал болох O2O (online to offline) худалдааны загварчлалыг нэвтрүүлэх  юм. Энэ нь Монголын үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ  илүү тогтвортой, олон талт борлуулатын сувгуудаар дамжуулан дэлхийн зах зээл дээр борлуулах  боломжийг олгож өгч байгаа давуу талтай.


  • Дэлхийд анхдагч олон улсын Монгол худалдааны төвийн сүлжээ
  • О2О (online to offline) бизнес загварчлал
  • Тогтвортой, олон талт борлуулалтын сувгууд
  • Монгол бүтээгдэхүүний онлог, ялгарах үнэ цэнэ


  • Төслийн зорилго, Mission, Aspiration

    Дэлхийн өнцөг булан бүрт байрлах “Шинэ торгоны зам” олон улсын монгол худалдааны төвийн  сүлжээ болон дэлхийн томоохон онлайн худалдааны платформуудаар дамжуулан Монголд үйлдвэрлэсэн дээд зэргийн чанартай, цэвэр байгалийн гаралтай, органик хүнс, бараа бүтээгдэхүүний онцлог давуу талуудыг дэлхийн зах зээлд таниулан сурталчилж, “Монголд үйлдвэрлэв” гэсэн онцлог, ялгарах үнэ цэнийг бий болгож Монгол бүтээгдэхүүний дэлхийд өрсөлдөхчадварыг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.


    Төслийн зорилго


    Худалдааны төвүүд нь Монголын үндэсний хэв маяг бүхий байхаар засаж тохижуулах бөгөөд үйлчлүүлэгчид Монгол үндэстний түүх, соёл, ёс заншилтай биеэрээ танилцаж Монголд ирсэн мэт сэтгэгдэлтэй буцах боломжыг олгож өгч байгаагаараа Монгол улсыг дэлхийд сурталчилж байгаа юм .



    Mission: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол брэнд


    Aspiration 2020:  

    2020 он гэхэд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн эцсийн бүтээгдэхүүн “Шинэ торгоны зам”-аар дамжин БНХАУ-ын зорилтот зах зээлд бүрэн танигдсан байх төдийгүй гуравдагч орны зах    зээлд гарах гарцыг бүрэн нээсэн байх болно.