Дотоод мэдээ

10/11/2015 0 Сэтгэгдэл

Монгол Хятад 2 орны анхны хил дамнасан цахим худалдааны

хамтын ажиллагааны гэрээ байгуулагдлаа

 

 

Аливаа улсын эдийн засгийн өсөлтийн нэг чухал үзүүлэлт нь тогтвортой худалдааг түшиглэн явагддаг ба уул уурхайн

бус үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдээ дэмжих нь аль ч улсын хөгжил дэвшлийн гол хөшүүрэг болдог.

 

 

        

 

 

Дэлхийн томоохон үндэстэн дамнасан брэндүүд Хятад улсын зах зээлд нэвтрэхийг эрмэлздэг билээ. Тэгвэл Дэлхийд танигдсан Монгол брэнд “Шинэ Торгоны Зам” уриатайгаар үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж буй “Нью Силк Рөүд” ХХК нь БНХАУ-ын Шилийн хотын "Newsilkroad electronic commerce"Co.Ltd худалдааны компанитай хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нью Силк Рөүд ХХК-ны www.newsilkroad.mn албан ёсны вэб сайтаас авах боломжтой.

 

 

 

     

 

 

БНХАУ-ын онлайн худалдааны нийт идэвхитэй хэрэглэгчдийн тоо 300 сая орчим бөгөөд худалдан авалтын хэмжээ ойролцоогоор 540 тэрбум ам.доллар байдаг нь тус улсад цахим худалдаа өндөр хөгжсөний илрэл юм. Ийнхүү монголын бараа бүтээгдэхүүнийг newsilkroad e-commerce цахим худалдааны www.nmgnsr.com  платформоор дамжуулан БНХАУ-ын зах зээлд танигдах бүрэн боломж нээгдэж байна.

 

  

      

 

Мөн энэхүү баярт явдалтай зэрэгцэн тус компани Шилийн гол хотод О2О /online to offline/ бизнес загварчлалын нэгэн тод жишээ болгон монгол барааны үзэсгэлэнгийн танхим нээж байгаа юм байна. Ингэснээр монголын үндэсний үйлдвэрлэгчид болон гуравдагч орны бараа бүтээгдэхүүн борлуулдаг монгол компаниуд бараа бүтээгдэхүүнээ цахим худалдааны сайтаар борлуулаад зогсохгүй үзэсгэлэнгийн танхимаар дамжуулан худалдах шинэ гарц нээгдсэн байна. 

 

 

"Нью Силк Рөүд" ХХК-ны хамт олон удахгүй БНХАУ томоохон хотуудад дараа дараагийн Шинэ Торгоны Зам олон улсын сүлжээ худалдааны төвөө байгуулах гэж байгаа талаар баяртай мэдээг дуулгахад таатай байна. Ингэснээр монголын аж ахуйн нэгжүүд жилдээ 1-2 удаа зохиогддог үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-д борлуулдаг байсан бол одоо байнга тасралтгүйгээр худалдааны олон талт сувгуудаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх өндөр боломжтой боллоо.

 

 

                            БНХАУ-руу мах ЭКСПОРТЛОХ компаниуд батламжаа авлаа.

 

 

БНХАУ-руу мах экспортлох эрхтэй болсон Монгол компаниудад өнөөдөр Мэргэжлийн Хяналтын Газраас батламж гардуулаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХХААЯ болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шинжээчид хамтран 2015 оны сүүлээр баруун бүсийн болон төвийн бүсийн шүлхий өвчний хоригийг цуцлах магадлагаа хийж Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж зарласан. Эдгээр аймгаас бэлтгэсэн үхэр ,хүнь, ямааны махыг “Грийн грасланд”ХХК-ны “Мон-Туяа” үйлдвэр экспортлох боломжтой гэж БНХАУ-аас хариу ирүүлсэн байна. Хамтарсан Ажлын хэсэг 2016 оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдан “Монгол улсаас БНХАУ-д хүнь, ямаа, үхрийн мах экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, малын эрүүл мэнд, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай протокол”-ыг тус тус үзэглэсэн юм.

 

Протоколоор үхэр, хонь, ямааны маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохоор тохиролцсон бөгөөд баталгаажуулалт хийж, тус бүр 120ш гэрчилгээг 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАХУ-ын талд хүргүүлээд байна. Дээрх протоколууд “Шүлхий өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн малын махыг эрүүл, вакцин тариагдаагүй бүс нутгаар зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн импортлоно” гэж заажээ. Увс , Завхан,  Говь –Алтай , Хөвсгөл, Баянхонгор аймгаас зөвхөн Говь-Алтай аймгийн Бургастай боомт л БНХАУ-тай  хиллэдэг. Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай “ 173 дугаар тогтоолд өөрчлөлт оруулснаар Бургастай боомтоор малын түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох юм. БНХАУ-ын ЧХШХЦЕГ манай нэр бүхий аж ахуй нэгжийг “Гэрчилгээжүүлэлт, баталгаажуулалын газар”-т бүртгэж авсан байна. Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг “Хүн-Од” ХХК, “Хатан Сүйх”ХХК, үхэр хонь, ямааны махыг “Монгол Эко Мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК , нядалгааны “Эрдэнэ хүнс” ХХК-ийн үйлдвэр экспортлох эрхтэй боллоо. Одоогоор үхэр, хонь, ямааны махыг “ Грийн грасланд” ХХК, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК хангаад байгаа бөгөөд цаашид үйлдвэр, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх боломжтой юм.

 

                                                                                   Үйлдвэрлэгчид нийт 600 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг экспод дэлгэлээ.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд “Монгол-Хятадын анхдугаар экспо”-г  ӨМӨЗО-ы Хөх хотноо амжилттай зохион байгууллаа. 

Энэ сарын 22-27-ы өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол-Хятадын анхдугаар экспо”-д аж үйлдвэр, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын нийт 800 гаруй төлөөлөгч оролцов. Үүнээс   үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч 230 гаруй  аж ахуй нэгжийн  400 орчим  төлөөлөгч дотооддоо  үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцуулсан юм. Харин зохион байгуулагч талаас нийт 7500 гаруй төлөөлөгч анхдугаар экспод оролцлоо. Энэ сарын 22-нд соёлын солилцооны арга хэмжээгээр эхэлсэн анхдугаар экспоны хүрээнд аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр 18 салбар хуралдаан зохион байгуулагдаж, нийт 100 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм. Тухайлбал, “Монгол-Хятадын худалдаа, аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт”, хоёр улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт, хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай дугуй ширээний уулзалт зэрэг өндөр ач холбогдол бүхий хуралдаанууд энэ өдрүүдэд болж өнгөрлөө.

undefined

“Монгол-Хятадын анхдугаар экспо”-г нээж хэлсэн үгэндээ Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна соёл урлаг, зан заншил, уламжлалт ёс, эрүүл мэнд, урлаг спорт, аж үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн салбарт олсон ололтоо танилцуулан сурталчилах, эдгээрт тулгуурлан худалдаа, бизнесийн түншлэлийн харилцаа тогтоох, өргөтгөх, шинэ түншлэл, хэрэглээг бий болгох, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна” хэмээн онцолсон юм. Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-т хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой. Манай улсын “Талын зам” төслийг Ази, Европыг холбох “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлага болон Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулж, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай тохиролцож санамж бичиг байгуулаад байна. Эдүгээ дэлхийн нийт хүн амын 3/4 нь аж төрж буй, хуурай газрын 40 хувийг эзэлж, 88 улсыг хамарсан ЕврАзийг холбох “Шинэ торгоны зам” төсөлд Монгол Улс оролцоогоо тодорхойлсон, өргөн цар хүрээ бүхий өндөр ач холбогдолтой явдал боллоо хэмээн анхдугаар экспод оролцогчид дүгнэж байна. Монгол Улс цаашид дэд бүтцийн “манаач” байхыг хүсэхгүй. Гагцхүү эдийн засгийн коридор байгуулах, “Шинэ торгоны зам” зэрэг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд ямар оролцоотой байхаа тодорхойлох нь чухал. Үүний тулд эн тэргүүнд аж үйлдвэржсэн орон болж хөгжих нь чухал юм. Ингэж гэмээнэ бид чөлөөт худалдаанд саадгүй оролцох, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, зах зээлд нээлттэй оролцоотой байх зэрэг харилцан зохицуулах асуудлууд хүлээгдэж байгааг ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат анхдугаар экспоны үеэр тэмдэглэлээ.

Шилийн гол аймагт үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ борлуулна

undefined“Монгол-Хятадын анхдугаар экспо”-ы хүрээнд аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч зэрэг салбаруудад хамтран ажиллах нийт 100 гаруй санамж бичиг, гэрээ, хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. Тухайлбал, Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БНХАУ-ын Худалдааны яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Тодруулбал, хамтарсан экспог цаашид хоёр жил тутамд зохион байгуулах санамж бичигт талууд гарын үсэг зурснаар ажил хэрэг болох боломж бүрдэж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд эхний хоёр удаагийн экспог БНХАУ-ын тал хариуцан зохион байгуулахаар тохиролцжээ. Түүнчлэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай дугуй ширээний уулзалт болсон нь онцлох үйл явдлын нэг байв. Энэхүү уулзалтаар хил дамнасан чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх тухай хоёр улсын хамтарсан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулсныг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд эхний ээлжинд хил дамнасан чөлөөт бүс байгуулахаар 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. БНХАУ-ын зүгээс мөн тооны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн аж. Үүнээс гадна “Хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ӨМӨЗО-ы Шилийн гол  аймгийн Олон улсын худалдааны төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт Монголын үйлдвэрлэгчид  10 павилион, 60 лангууг эхний жилд үнэ, төлбөргүй ашиглах боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, дотоодын бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд таниулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх эхний алхам болсон юм. Цаашид Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах байнгын ажиллагаатай худалдааны төвүүдийг ӨМӨЗО-ы хүн ам олноор суурьшдаг, аялал жуулчлал, дэд бүтэц хөгжсөн томоохон хотуудад байгуулах талаар БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хороотой ярилцаж байгааг энэ үеэр мэдээллээ.

600 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцууллаа

undefined“Монгол-Хятадын анхдугаар экспо”-ны хүрээнд зохиогдсон үзэсгэлэн худалдаанд дотоодын 230 гаруй ААН-ийн 400 орчим үйлдвэрлэгч оролцов. Тэд нийт хоёр тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 600 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцсон юм. Монгол Улсын павильон энэ өдрүүдэд хөл гишгэх зайгүй шахам байсан нь манай үйлдвэрлэгчдэд асар их боломж, том зах зээл байгааг илтгэж байв. “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий зөгийн бал, арьс шир, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаад дэлгэсэн нь эрэлт ихтэй байлаа. Гагцхүү манай үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чанар, стандарт, сав, баглаа боодлыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах шаардлагатай байгаа нь энэ үеэр ажиглагдаж байсан юм. Монгол Улсын зүгээс 60 орчим үйлдвэрлэгч тус экспод хамтрах түншээ олохоор оролцсон нь үйлдвэрлэл, худалдааны салбарт хоёр улсын харилцаа шинэ шатанд гарсны илэрхийлэл байв. Харин ӨМӨЗО-ы 80 орчим аж ахуй нэгж, Хятадын бусад бүс нутгаас 60 орчим бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн салбар хуралдаанд оролцлоо. Үүнээс монголын талаас 15 аж ахуй нэгж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 

 

 

 

 

 

Хятад улсад Монгол улсын  дулааны аргаар боловсруулсан  үхэр хонины  мах,  махан бүтээгдэхүүн  анхны удаа импортлов

Бээжин хот Хятад улсын мэдээний алба                             2016 оны 3 сарын 30  14 :54:09                                            

            ӨМӨЗО-ны экспорт импортын хорио цээрийн алба 2016 оны 3 сарын 30 өдөр нийтэд мэдээлснээр  одоогийн байдлаар  Монгол улсын 2.9 тонн  дулааны аргаар боловсруулсан  үхэр хонины мах Эрээн хотын хорио цээрийн хяналт шалгалтаар тэнцэж Хятад улсад  импортлогдсон байна . Энэ  Монгол улсаас  Хятад руу дулааны аргаар болосвруулсан  мах махан бүтээгдэхүүн  импортлогдож байгаа анхны тохиолдол болж байна .

2015 оны 11 сарын 10 өдөр Хятад Монгол улс  “Хятад Монголын  дулааны аргаар боловсруулсан  үхэр хонины  мах экспортлох импортлох , хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын хамтын ажиллагааны санамж бичиг”- т гарын үсэг зурсан . Түүнчлэн тус оны 12 сарын 25 өдөр Монгол улсын  дулааны аргаар боловсруулсан  үхэр хонины  мах , махан бүтээгдэхүүнийг    Хятад улсад  импортлох мах махан бүтээгдэхүүнийг   жагсаалтанд нэмж  бүртгэн  БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас олон нийтэд нийтэлж  албан ёсоор Хятад улсын зах зээлд импортлохыг нь зөвшөөрсөн байна . ӨМӨЗО-ны экспорт импортын хорио цээрийн албаны мэдээлснээр одоогийн  нөхцөл байдал дээр  үндэслэн харахад  энэ  жилийн эцэс гэхэд  100 тонн орчим  Монгол улсын  дулааны аргаар боловсруулсан  үхэр хонины  мах , махан бүтээгдэхүүнийг   импортлох төлөвлөгөөтэй байна .

Эрээн хотын боомт бол  хоёр улсыг холбосон  эх газрын хамгийн том боомт  юм .   “ Нэг бүс нэг зам ”болон “Монгол Орос Хятад 3 улсын Эдийн засгийн коридорт”-ын  гол төв хэсэг юм . Түүнчлэн Хятад улсын хойшдоо хөгжин цэцэглэх  том цонх юм . Монгол Улс малаар баян , Хятадын улсын  зах зээлийн эрэлтийг  үхэр хонины мах , махан бүтээгдэхүүний  хангах  асар том нөөцтэй . Монгол улсын мах махан бүтээгдэхүүн импортолсноор Хятад Монгол улс харилцан ашигтай байхаас гадна хоёр улсын  худалдааны суурийг гүнзгийрүүлэх бат бэх болгож байгаа юм .

Судлаачдын үзэж байгаагаар дулааны аргаар боловсруулсан  мах импортлохдоо  гол биш   Хятад-Монголын худалдааг  нэг шатаар ахиулж байгаа явдал юм .  Түүнчлэн Монгол Орос Хятад 3 улсын Эдийн засгийн коридор гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд   өндөр ач холбогдол өгч байгаа юм .

 

Сэтгүүлч:   Хаоцайжэн                                                                                                                            Редактор:  Люпан

 

Тэмдэгүүд: Мэдээ

Сэтгэгдэл үлдээх