Төслийн тухай

25/11/2015 1 Сэтгэгдэл

 

 

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

“Шинэ торгоны зам” төсөл нь Монголд үйлдвэрлэсэн дээд зэргийн чанартай, цэвэр байгалийн гаралтай органик хүнс, бараа бүтээгдэхүүн болон Монгол улсаар дамжин орж ирдэг гуравдагч улсын хүнс, бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг “Шинэ торгоны зам” олон улсын Монгол худалдааны сүлжээ төвүүдийг дэлхийн өнцөг булан бүрт байгуулах юм. Төслийн хүрээнд худалдааны төвийн сүлжээг орчин үеийн интернэт худалдааны загвартай хослуулан о2о /online to offline/ худалдааны загварчлалыг нэвтрүүлэх юм. Ингэснээр Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн болон Монгол улсаар дамжин орж ирдэг гуравдагч орны хүнс, бараа бүтээгдэхүүнийг илүү тогтвортой олон талт борлуулалтын сувгуудаар дамжуулан дэлхийн зах зээл дээр борлуулах боломжтой болох юм.

 

 

Төслийн зорилго:

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах “Шинэ торгоны зам” олон улсын Монгол худалдааны төвийн сүлжээ нь дэлхийн томоохон онлайн худалдааны платформуудаар дамжуулан Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн дээд зэргийн чанартай цэвэр байгалийн гаралтай хүнс, бараа үйлчилгээ, бүтээгдэхүүний давуу талуудыг дэлхийн зах зээлд таниулан борлуулах үндсэн зорилготой. Худалдааны төвүүд нь Монголын үндэсний хэв маяг бүхий байхаар засаж тохижуулах бөгөөд үйлдвэрлэгчид Монгол үндэстний түүх соёл, ёс заншилтай биеэрээ танилцаж Монголд ирсэн мэт мэдрэмжийг олгож өгнө.

Хэтийн зорилго:

Монголын хүнс бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг үндэсний хэв шинж бүхий олон улсын Монгол худалдааны төвийн сүлжээг дэлхийн өнцөг булан бүрт үе шаттайгаар байгуулах

Уриа: 

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол бренд

 

 

Төслийн шаардлага:

     -Монгол улсын засгийн газрын бодлого, стратеги

     -Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого

    - Экспортыг дэмжих хөтөлбөр

    - Уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

 

 

 

-БНХАУ-н Засгийн газрын бодлого, стратеги

-БНХАУ-н Засгийн газрын 56-р тогтоол “Эрээн хотын хилийн худалдааны бүсийн журам”

-ӨМӨЗО-ны “8337 Хөгжлийн стратеги”
-”ӨМӨЗО-ыг эдийн засгийн нээлттэй бүс болгох”

-Хоёр улсын хамтын ажиллагаа

БНХАУ болон Монгол улсын засгийн дээд хэмжээний хэлцлүүд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр: /2014 оны 8 сард БНХАУ-ын дарга Си Зинь Пин Монголд хийсэн дээд хэмжээний айлчлал/

БНХАУ, ОХУ, Монгол 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах тухай санамж бичиг /2015 оны 7 сард ШХАБ-ийн төрийн тэргүүн нарын уулзалт/

Дэлхийн зах зээлийн эрэлт

Дэлхийн даяар 100% байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна. Эрүүл мэндэд тустай хоол хүнсний хэрэглээний өсөлт, Монгол бараа бүтээгдэхүүний нэгдсэн худалдааны төв байдаггүй 

 

 

 

“Шинэ торгоны зам” олон улсын худалдааны төвийн сүлжээг Дэлхийн өнцөг булан бүрт үе шаттайгаар байгуулна.

 

 

Төслийн үе шат:

“Шинэ торгоны зам” төсөл нь үе шаттайгаар дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжих бөгөөд төслийн хамгийн эхний зорилтот зах зээл нь БНХАУ, /Эрээн хот/ юм.

 

 

Төлөвлөгөө

Урт хугацааны төлөвлөгөө

     
БНХАУ-аар дамжуулан гуравдагч орнуудад  экспорт хийх боломжтой бөгөөд одоогоор /Стандарт хорио цээр, Ложистик/-ийн асуудлуудыг шийдвэрлэх боломжийн судалгаа хийгдэж байна.

Хэтийн төлөвлөгөө

                 АНУ, Европын зах зээл
  -Дэлхийн хэрэглээний хамгийн том зах зээлд нэвтрэх судалгаа хийгдэж байна.

Дунд хугацааны төлөвлөгөө /5 жилийн хугацаанд/

 

2016-1-р улирал    /Шилийн хот-барилгын ажил явагдаж байгаа./ 

 

 

2016-2-р улирал   /Эрээн хотын хилийн худалдааны бүсийн нээлт/

 

 

2016-3-р улирал   /Хөх хотод байгуулахаар тохиролцож байгаа/

 

 

2017онд   /Тианжинд чөлөөт худалдааны бүсэд судалгаа хийгдэж байгаа./

 

 

 

Төслийн Давуу талууд

 

Эрээн хот нь Монгол улс болон БНХАУ-ын хоорондох худалдааны 70% орчим нь эргэдэг хамгийн том гаалийн худалдааны бүс юм.“Шинэ торгоны зам” төслийн хүрээнд эхний шатанд Монгол бараа бүтээгдэхүүн Эрээн хотын “Хилийн худалдааны бүс”-ээр дамжин татваргүйгээр зорилтот зах зээлд нийлүүлэгдэх болно. Ингэснээр гадаад зах зээл дэхь хэрэглэгчдэд дээд зэргийн чанартай Монгол бараа бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр хэрэглэх боломжтой болно.

1. Нэгдсэн маркетингийн үйлчилгээ, байнгын идэвхжүүлэлт хийнэ.

2. Гааль, НӨАТ, ОАТатвар зэрэг гол татваруудаас бүрэн чөлөөлнө.

3. Нэгдсэн кассын системээр дамжуулан борлуулалтаа хянах боломжийг олгоно.

4. Ашиглалтын зардлууд /цахилгаан, дулаан, ус гэх мэт/-с бүрэн чөлөөлнө.

5. 2 улсын засгийн газрын дэмжлэг /Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-с дээш хувийг экспортод гаргаж байгаа үйлдвэрлэгчид технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хүүгийн зөрүүг улсаас олгоно./- МУ-ын “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиас”/ 

6. 2017 он гэхэд тээвэрлэлт, ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгоно.

7. Бизнесийн гадаад зах зээлийн судалгааг үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.

8. Интернэт худалдаа болон худалдааны төвийн олон талт борлуулалтын сувгууд

9. Худалдааны бүсийн баталгаат агуулах

10. Бизнес эрхлэх тав тухтай орчин

 

 

Эрээн хотын “Хилийн худалдааны бүс” нь Хятад улсын хилээр засгийн газрын зөвшөөрөлтэйгээр 1хүн 1өдөрт 8000 юаниас илүүгүй хэмжээний хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүнийг импортын татвар болон нэмэлт татваргүйгээр /НӨАТ, худалдан авалтын татвар/, БНХАУ-н хилээр нэвтрүүлэх боломжтой хилийн чөлөөт худалдааны бүс юм. Тус худалдааны бүс нь ӨМӨЗО-ны ардын засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын дарга Си Жин Пины тунхагласан “The Belt and road initiative” хөгжлийн стратеги болон “ӨМӨЗО-ны 8337 хөгжлийн бодлого”-ын маш чухал хэсэг юм. Тус хөтөлбөрийн хүрээнд хилийн бүсийн худалдаа эдийн засгийг хөгжүүлэх, Эрээн хотыг Хятад улсын хойд зүгийн худалдааны /HUB/ болгох зорилготой юм.

 

 

“Шинэ торгоны зам” Олон улсын Монгол худалдааны төв

 

 

Интернэт худалдаа

 

Хятадын онлайн худалдааны нийт идэвхитэй хэрэглэгчдийн тоо 2015 оны эцэст 300 сая, худалдааны хэмжээ 540 тэрбум ам. доллар байхаар тооцоологдож байна. Энэ нь улсын нийт худалдааны 7,5%-тай тэнцэж байгаа үзүүлэлт юм. /KPBG analysis/ төслийн хүрээнд онлайн худалдааны борлуулалтын сувгуудыг БНХАУ онлайн худалдааны зах зээлийн хамгийн том платформууд болох Tmall /Нийт зах зээлийн 57,6%/, JD.com /Нийт зах зээлийн 19,3%/ болон “Шинэ торгоны зам” худалдааны төвийн өөрсдийн платформоор дамжуулан зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Нийт зах зээлийн  0,1%-г эхний ээлжинд бидний зорилтот зах зээл гэж тооцсон. Цаашид зах зээлд танигдах тусам боломжит зах зээлийн хэмжээ нэмэгдэж 2020 он гэхэд нийт зах зээлийн 0,3% нь боломжит зах зээлийг эзлэхийг эрмэлзэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 Сэтгэгдэл

лхагвадулам:
23/02/2016, 03:28:33 PM
Хариу

сайн байнуу би энэ чиглэлээр диплом бичиж байгаа юмаа энэ төслөө явуулах боломжтой бол явуулж тус болоочээ

Сэтгэгдэл үлдээх