Захирлын мэндчилгээ

22/12/2015 0 Сэтгэгдэл

 

 

 

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч харилцагч хамтрагч болон манай цахим хуудсаар зочилж буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг чин сэтгэлээсээ хүргэе.Манай компани нь 2000 гаруй жилийн түүхтэй Ази Европыг холбосон торгоны замыг дахин сэргээх үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна.Түүхийн урт удаан хугацаанд бүдгэрэн үгүй болж мөн дахин сэргэж байсан ч Монголчуудын мандан бадралын үед ач холбогдол нь өсөн нэмэгдэж өрнө, дорныг холбосонгол судас нь /зангилаа/ болж дэлхийн соёл иргэншлийн хөгжлийн чиг хандлагыг өөрчилж ирсэн билээ. Түүхийн энэ том худалдаа солилцооны замыг дахин шинээрбайгуулахад өөрийн хувь нэмрээ оруулан Нью Силк Рөүд ХХК санаачлан Монгол улсыг дэлхийн зах зээлтэй холбох шинэ торгоны замыг бий болгохын төлөө ажиллаж байгаадаа туйлын баяртай байна. Дэлхийн улс орнууд улс төр, эдийн засаг,техник технологийн хувьд нэгдэн нийлж, даяарчлагдаж буй өнөө үед техник технологийн даяарчлал асар хурдацтай явагдаж байгаа билээ. Дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн улмаар манлайлагч нь байж Монгол улсын үндэсний үйлдвэрлэгч, гадаад дотоод худалдаа эрхлэгчид, гар урчууд, уран зураачдын бүтээл бүтээгдэхүүнийг эхний ээлжинд БНХАУ-ын зах зээлд таниулан сурталчилж борлуулах, цаашлаад дэлхийн бусад орнуудад  дэлхийн “Шинэ торгоны зам” брэндийг бий болгож  үндэсний өв соёл, хэв шинжийг хадгалсан олон улсын худалдааны төвүүдийг БНХАУ-ын томоохон хотуудад байгуулахын зэрэгцээ өөрийн гэсэн цахим худалдааны О2О /online to offline/ загварчлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь манай компани БНХАУ-ын Шилийн гол аймгийн “Шилийн хот”-ын цахим худалдааны “NewsilkRoad Electronic Commerce” компанитай Хятад Монгол 2 улсын хамгийн анхны хил дамнасан интернэт худалдааны гэрээг байгуулан ажиллаж байна. Та бидний хамтын ажиллагаа өргөжин хөгжиж дэлхийн зах зээлд өрсөлдөж харилцан ашигтай хамтдаа хөгжин итгэл сэтгэлээр дүүрэн, ажил үйлс бизнес тань өргөжин амжилт бүтээлээр дүүрэн байхыг хувиасаа болон "Нью Силк Рөүд" компаний хамт олны нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

 

 

 

 

ХҮНДЭТГЭСЭН

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ                                       С.ПҮРЭВДОРЖ

 

   

Сэтгэгдэл үлдээх