Онлайн худалдаа

04/01/2016 0 Сэтгэгдэл

“Шинэ Торгоны Зам” ХХК нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн

“Newsilkroad Electronic Commerce” компанитай урт  хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хятад Улсын Эдийн Засгийн эргэлт сэтгүүл   2015 оны 3 дугаар

БНХАУ-ын цахим худалдааны хөгжлийн хандлага  зохиогч шүнлэй , вандфанг 

 

           Хил дамнасан цахим худалдааны хөгжлийн чиг хандлага

 

 

Сүүлийн жилүүдэд уламжлалт импорт , экспортын худалдаа эрс  удаашралтай болж  хил дамнасан цахим  худалдаа эрчимтэй хөгжих чиг хандлагатай байна . 2013 оны байдлаар дэлхийн хил дамнасан цахим худалдааний нийт эргэлт  105 тэрбум америк долларт хүрсэн байна. Хил дамнасан цахим худалдааг хамгийн идэвхитэй ашигладагаараа Герман , АНУ , Англи, БНХАУ, Хятадын Тайван гэх мэт орнууд тэргүүлж  байна . Дэлхийн хил дамнасан цахим худалдааны нийт бараа бүтээгдэхүүний эргэлт  307 тэрбум америк долларт хүрнэ гэж урьдчилсан 5 жилийн  судалгаагаар тооцоолсон  байна .Улс орны  цахим худалдааны хөгжлөөс  харахад  , АНУ  хил даманасан цахим худалдааны хөгжлөөрөө  нэгдүгээрт ордог бөгөөд гол тэргүүлэгч компани болох Амазон бол хил дамнасан цахим худалдааны хамгийн том платформ юм .  2012 оны байдлаар Амазоны нийт  бараа борлуулалтын 43 % -ыг Хойд Америк  тивийн хэрэглэгчид эзэлдэг байна . 2012 оноос Европ тивд хил дамнасан цахим худалдаа маш эрчимтэй хөгжиж , онлайн   жижиглэнгийн  борлуулалтын  нийт хэмжээний 10 % эзэлсэн байна .  ОХУ-статистикийн мэдээнд  2012 онд  хилийн чанадаас ирсэн шуудангийн хэмжээ 1 дахин өссөн байна . Түүний дотор 70 %-ийг нь хил дамнасан цахим худалдаа эзэлж байна гэжээ.  Үүнээс гадна Герман , Испани , Австри зэрэг улс оронд хил дамнасан цахим худалдаа маш хурдацтай хөгжиж байгааг стастик мэдээллүүд харуулж байна. БНХАУ-ын хувьд хил дамнасан цахим худалдаа эрчимтэй хөгжиж байгаа  юм.  2009 оны байдлаар хил дамнасан цахим худалдааны нийт  борлуулат  0.9 триллион юаньд хүрсэн байна . Жилд дунджаар 31% -аар өсч 2013 онд 3.3 их наяд юань , 2014 онд 4.2 их наяд юань болсон  байна .БНХАУ-ын Худалдааны яамны гаргасан урьдчилсан тооцоогоор 2016 он гэхэд хил дамнасан цахим худалдааны борлуулалт 6.5 их наяд юаньд хүрнэ гэж тооцоолжээ. БНХАУ-ын хил дамнасан цахим  худалдаа  экспорт импортын худалдаанд   эзлэх хувь нь 2008 оны байдлаар 4.4 % , 2012 онд  8.2 % болж өссөн байна .  Урьдчилан тооцоолсноор 2016 он гэхэд 18.9 %  -д хүрнэ гэж тооцоолжээ . Түүнчлэн  2013 онд Хятад улсад хил дамнасан цахим худалдаа эрхэлдэг гадаад худалдааны  аж ахуйн нэг байгууллага 20000 гаруйд хүрээд байна .  Хил дамнасан цахим худалдааны платформын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо 5000 гаруй байна . 2012 оны байдлаар Хятад улсын хил дамнасан цахим худалдааны экспортын гаралтын  17.2 %  АНУ , 16.3 %  Европын холбооны улс  эзэлж байна .  Бусад хувийг нь Хятадын ойр орчмын Ази тивийн улс орнууд эзэлдэг байна .  

 

 

 

 

javascript:void(0)   

 

 

                         

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх