Хууль, бодлого, Хорио цээр г.м

03/12/2015 0 Сэтгэгдэл

  

Хилийн худалдааны бүсийн журам

 

      Нэгдүгээр зүйл:

 

      Хилийн худалдаа, эдийн засгийн хөгжил цэцэглэлт хилийн эрүүл хөгжлийг дэмжих гаалийн хяналт, удирдлагыг бэхжүүлэх зорилгоор,”БНХАУ-н гаалийн тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үндэслэн тус тогтоолыг гаргав.

 

 

      Хоёр дугаар зүйл:

 

      Хилийн худалдаа гэдэг нь Хятад улсын хилээс 20 км-ын доторх зайд засгийн газрын зөвшөөрөлтэйгээр тодорхой заагдсан  тоо хэмжээ ба мөнгөн дүнгээс хэтрэхгүй хэмжээний бараа бүтээгдэхүүний солилцоо хийхийг хэлнэ.

 

      Хилийн худалдааны бүс нь дараах нөхцлийг хангасан байна.

  1. Хилийн ойролцоо газрын хилийн бүсэд байрласан байна;
  2. Байршилыг заавал тус орон нутаг болон хотын захиргаа тогтооно
  3. Хилийн худалдааны бүс нь тодорхой заасан хил хязгаартай байна
  4. Хилийн худалдааны бүсийн бараа бүтээгдэхүүний хяналт нь улсын гаалийн хяналтын шаардлагад нийцсэн байна.

 

 

      Гуравдугаар зүйл:

 

      Манай улсын хилийн бүсийн иргэд болон харилцагч улсын иргэд хилийн худалдааны бүсэд худалдаа явуулах , хятад улсын хилийн бүсийн дэлгүүр худалдааны нийгэмлэг зэрэг аж ахуй нэгжийн байршил нь хилийн худалдааны бүс хэсэгт байрласан байвал  хилийн худалдааны удирдлага арга барил заалтыг дагана.

 

 

 

 

      Дөрөвдүгээр зүйл:

 

      Хилийн оршин суугчид хилийн худалдааны бүсээс эд материал бараа бүтээгдэхүүн барьж орох, гарах эсвэл хилээр гарж ороход бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ, үнэ зэрэг гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөж гаалийн хяналт шалгалтад хамрагдана.

 

 

 

 

      Тавдугаар зүйл:

 

      1 хүн 1 өдөрт 1000 юаниас бага хэмжээний бараа бүтээгдэхүүн  Хилийн бүсээс болон хилийн худалдааны бүсээс импортын татвар ба нэмэлт татваргүйгээр (НӨАТ, худалдан авалтын татвар) худалдан авалт хийнэ. 1000-с 5000 юань бол “хилээр зорчигч түүний  ачаа болон хувийн эд зүйлсийн татварын тухай " тогтолцооны дагуу татвар төлнө. Хэрэв 5000 юань болон түүнээс дээш үнийн дүн бүхий худалдан авалт хийх тохиолдолд “БНХАУ-н гаалийн татварын тухай  хууль”-н дагуу импортын болон бусад татварыг төлнө, мөн бараа бүтээгдэхүүний төрлөөс хамаарч холбогдох материалыг бүрдүүлсэн байна./ нэмэлт тодотголыг хавсралтаар оруулав/

 

 

 

 

      Зургаа дугаар зүйл:

 

      Хоёр улсын иргэд болон худалдаа хийж буй аж ахуй нэгж хилийн худалдааны бүсэд импорт болон экспортлохийг хориглосон бүтээгдэхүүнийг авч орох болон тээвэрлэн оруулах гаргахыг хориглоно. Экспорт импортын улсын хязгаарлалт болон тусгай зөвшөөрөл авч экспорт, импортлох бараа бүтээгдэхүүний  холбогдох төрийн журмын дагуу зохицуулна. /шаардлагатай баримт бичиг бүрдүүлэх г.м/

 

 

 

      Долоо дугаар зүйл:

 

      Хориотой нөхцөлд харилцагч улстай холбогдсон хилийн худалдааны төврүү харилцагч улсын иргэн болон аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүн эд зүйл тээвэрлэн оруулахад хүсэлт гаргах ба гаалийн хорио цээрийн хяналт шалгалтыг хүлээн зөвшөөрнө.

 

 

 

   

  Найм дугаар зүйл:

 

      Гаалийн байгууллагын салбар хороо байхгүй орон нутагт хилийн худалдааны бүс байгуулах тохиолдолд тухайн орон нутгийн засгийн газар болон гаалийн ерөнхий газартай харилцан тохиролцсны дагуу хилийн худалдааны бүсэд хяналт шалгалт хийх эрх бүхий гаалийн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулна. Тус төлөөлөгчийн газар нь гаалийн ерөнхий газрын  зааварчилгааны дагуу хилийн худалдааны бүсэд тогтсон хугацаа заахгүйгээр гэнэтийн шалгалтыг хийнэ.

 

 

      Ес дүгээр зүйл:

 

      Бүх түвшний гааль болон холбогдох байгууллага хилийн худалдааны бүсэд өндөр түвшний хяналт шалгалтыг явуулж мэхлэлт зэрэг хууль зөрчсөн нөхцөл байдал үүсгэхгүй  байна. Хэрэв хууль дүрэм зөрчсөн тохиолдолд үүссэн нөхцөлд “хил гаалийн тухай хууль”, “хил гаалийн тухай хуулийн зөрчил түүний шийдвэрлэх арга” г.м хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ

 

 

 

      Арав дугаар зүйл

 

      Тус тогтоолын тайлбарлах эрх нь гаалийн ерөнхий газарт байна

 

 

 

     

Арван нэг дүгээр зүйл

 

1996 оны 04 сарын 01-нээс хэрэгжинэ

 

Хилийн худалдааны бүсийн журамд нэмэлт тодотгол оруулах нь

Нийтэлсэн огноо: 2010-12-06

 

      Хилийн худалдааны бүсийн журмын 5 дугаар зүйлд засвар оруулах тухай:

 

       1 хүн 1 өдөрт 8000 юаниас бага хэмжээний бараа бүтээгдэхүүн (татвар чөлөөлөгдөхгүй барааны жагсаалтнаас бусад бараа багтана)   Хилийн бүсээс болон хилийн худалдааны бүсээс импортын татвар ба нэмэлт татваргүйгээр (НӨАТ, орлогын албан татвар) худалдан авалт хийнэ. 8000 юань болон түүнээс их хэмжээтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтанд импортын болон холбогдох татварыг хуулийн  дагуу төлнө.

 

      Хилийн бүсийн оршин суугч ба хилээр зорчигч гэдэг нь 2 өөр ухагдахуун юм. Хилийн бүсийн оршин суугч гэдэг нь 2 талын хилийн бүсэд оршин суудаг байнгын оршин суугчидыг хэлнэ.

 

      Харин хилийн бүсийн худалдаа гэдэг нь БНХАУ-ын хилээс 20км-ын доторх зайд засгийн газрын зөвшөөрөлтэйгээр тодорхой заагдсан  тоо хэмжээ ба мөнгөн дүнгээс хэтрэхгүй хэмжээний бараа бүтээгдэхүүний солилцоо хийхийг хэлнэ. 

 

Сэтгэгдэл үлдээх