Худалдааны төв

28/10/2015 0 Сэтгэгдэл

                                     “Шинэ Торгоны Зам” ХХК нь БНХАУ-ын Эрээн хотод Монгол бренд бараа бүтээгдэхүүний худалдааны төвөө тун удахгүй нээгдэхээр боллоо.  

 

 

 

 

 бэлэн хувцасны тасаг  /3д план зураг/

 

 

бэлэн хувцасны тасаг  /3д план зураг/

 

дээрээс харсан 3д план зураг     

                       

 

 

 

  “ШИНЭ ТОРГОНЫ ЗАМ” ХУДАЛДААНЫ ТӨВ

 

-Монгол  улс  болон  БНХАУ-ын  засгийн газар хоорондын  байгуулсан  “Эрээн, Замын Үүд 2 хотын хилийн  худалдааны  бүсийг  хөгжүүлэх  хамтын  ажиллагааны  гэрээ”

 

-БНХАУ-ын  хил  гаалийн  газрын  56-р тогтоол

 

-ӨМӨЗО-ны  8337 хөгжлийн  хөтөлбөрийн  хүрээнд  БНХАУ-ын  ӨМӨЗО-ны  Эрээн  хотод  хилийн худалдааны бүсийг байгуулсантай  холбогдуулан  “Нью Силк Рөүд” ХХК нь  Монгол  үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн  болон  гуравдагч  орны  бараа  бүтээгдэхүүн  импортлогч  Монгол бараа  бүтээгдэхүүнийг дэлхийн  зах  зээлд  гаргах  зорилгоор  2014 оноос  эхлэн  хэрэгжүүлж  буй “Шинэ Торгоны Зам” төслийн хүрээнд Эрээн  хотын  хилийн  худалдааны  бүсийн  хэрэгжүүлэгч компани  болох  “Young  Sheng  Co.Ltd”-тэй  хамтран  ажиллах  гэрээ  байгуулан  “ Шинэ Торгоны Зам“ олон  улсын  Монгол  Худалдааны  Төвийг нээн  ажиллуулж  байна.

 

-БНХАУ-ын  Хил  гаалийн  газрын  56-р  тогтоолын  дагуу  БНХАУ-ын  иргэн  Эрээн  хотын  хилийн татваргүйгээр нэвтрүүлэх  хууль  эрхзүйн  бүрэн  боломжтой  юм.

 

 

-Худалдааны  бүсийн  нийт  хэмжээ:  100 000m2

-Худалдааны  төвийн  барилгын  нийт  хэмжээ:  78000m2

-2 улсын  Засгийн  газрын  бодлогын  дэмжлэг

 

-Газарзүйн баршлын давуу талууд:                                                                        

 -БНХАУ-ын  нийслэл  Бээжин  хотоос  680км

-Монгол  улсын  нийслэл  Улаанбаатар  хотоос  714км     

-Тьянжин  усан  боомтоос  830км              

 

 

 

 

 

 

     

        

 

Худалдааны төвийн сүлжээгээр дамжуулан  худалдан авагчдад  Монгол  улсад үйлдвэрлэсэн болон гуравдагч орны  чанартай эрүүл хүнс, дэлхийн  брэнд  бараа  бүтээгдэхүүнийг  худалдахаас  гадна  Монгол  үндэстний  түүх, соёл, ёс  заншилтай  танилцан  Монгол  улсад  ирсэн  мэт  сэтгэгдлийг  төрүүлж  улмаар  Монгол  улсын  талаар  мэдээлэл  өгч  цаашид  Монгол  улсад  жуулчлах  хүсэл эрмэлзлэл төрүүлэх,  Монгол  үйлдвэрлэгч  болон   бүхий  л  салбарт  хамтран ажиллах  хөрөнгө  оруулалт  хийх  боломж  өргөнөөр  нээн  өгч  2 орны  хамтын  ажиллагааны харилцан туслах,  харилцан  дэмжих ,  хөгжих  зарчимд  тулгуурлан  энэхүү  төслөө  Эрээн  хотод эхлэн  хэрэгжүүлж  байна.                                                  

 

 

   

 

Сэтгэгдэл үлдээх